Tuesday, October 30, 2012

Тархинд тустай таван хүнс

1. Хушга
Хушгыг гадна талаас нь харвал яг л хүний тархийг жижигрүүлчихсэн юм шиг харагддаг даа? Тэгвэл хушганы хэлбэр тийм байдаг нь санамсаргүй тохиолдол биш ч байж мэднэ. Хушга нь хөгшрөлтийг 2 хувиар бууруулж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх чадвартай. Сурах чадварыг нэмэгдүүлж, мартамхай байдлыг бууруулдаг байна. Их хэмжээний антиоксидант бодистой хушга нь тархины хамгийн сайн тэжээлийн нэг. Самранд дуртай хүмүүс ухаантай байдаг гэлцдэг.

Friday, October 26, 2012

Эмч эмнэлгийн утас хаяг

Эмэгтэйчүүдийн Эхо: 
Гурван Гал Эмнэлэг - БГД, 1-р хороо,Эх нялхсын урд талд 70113344
Тод Дэлгэц Эмнэлэг - БГД, 17-р хороо, 73-р байр, 1 давх, (Эрүүл мэндийн 7-р төвийн урд) УБ 99860457, 99082233, 88302616
Төгс Ялгуун Эмнэлэг - БГД 25-р ээмийн сангийн автобусны буудлын замын урд 99040405
Баянгол Эмнэлэг - БГД, 11-р хороо, 3-р хор-л, Эх нялхсын гуд, (Эх нялхсын төвийн баруун талд) УБ305903, 91013004
Асэ Эмнэлэг - БГД, 12-р хороо, 6-р хор-л, Хасбаатарын гуд, 1 давх, (Сайхан төвийн хойно /хуучнаар/ Mass Club-н хойно) 361643


Цитомегаловирусын тухай.

Цитомегаловирусын вирус гэдэг нь герпесын /хомхой/ вирусын гэр бүлд ордог. Хүний биед орсон цагт насаар нь биед нь үлддэг. Дийлэнхи хүмүүст энэ нь илэрдэггүй бөгөөд идэвхигүй нууцлагдмал байдлаар оршдог. Нийт хүн амын Цитомегаловирус нь дархлаа суларсан цагт идэвхиждэг. Жишээ нь жирэмслэхээр, БЗХӨ, ДОХ, ХДВХ туссахаар мөн бие организмын хамгаалах системд нөлөөх удаан эмчилгээ хийлгэсэн үед. Дархлаа сайтай байх үед уг вирус нь аюул багатай. Гэхдээ дархлаа сулрах цагт шууд идэвхижнэ. Энэ вирус дараахь тохиолдолд дамжих бөгөөд зөвхөн байнгын контактын үед халдварлана:

Хүүхдийн төрсний гэрчилгээг авах

Хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлнэ. Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын харъяа сум, дүүргийн Засаг даргын тамгиын газрын иргэний бүртгэлийн ажилтан бүртгэнэ.