Сайн байцгаана уу ээжүүдээ. Тунхний талаар манай охинд тохиолдсон явдлаас хуваалцы гэж бодлоо. (зарим ээжүүдэд хэрэг болж магад) 4-5 сарын өмнө манай охиныг Ортопэд эмнэлгийн Баянхүү эмч рэнтгэн зургаар түнхний дутуу хөгжилтэй гэж оношлоод дөрөөвч болон тэвх модыг дор хаяж хагас жил зүүх шаардлагатай гээд зөвлөснийх нь дагуу бид 2 сар хиртэй зуулгэсэн.
ЭЭЖҮҮДИЙН ГРУПП
Фейсбүүк дэх "Mommy central" группын албан ёсны блог
Monday, November 5, 2012
Хүүхэд таталт өгсөн бол...
Эрхэм ээжүүдээ, өөрт тохиолдсон явдлаас сэрэмжлүүлэг болгож мэдээлье гэж бодлоо. Урьд шөнө ёстой амьдралдаа айж үзээгүйгээрээ айлаа. Миний 4 настай эрүүл чийрэг хүү маань өдөр жаахан ханиалгаад үдээс хойшоос бага зэрэг халуурч эхлээд, 16 цагийн гед Минигрипп 1-ийг өгчөөд шингэн сайн уулгаад харзнаад л байлаа.
Thursday, November 1, 2012
Бага насны охидоо хэрхэн хүчирхэг, өөртөө итгэлтэй болгож өсгөх вэ?
1. Багаас нь эхэл - Аль болох бага наснаас нь эхлэн сайн хийж чадаж байгаа зүйлсийг нь байнга сайшааж сур. “Миний охин хөөрхөн шүү” гэж хэлэх нь түүнд гадаад дүр төрх чухал гэсэн бодол төрүүлдэг бол “Чи энэ зургийг зурах гэж маш их хичээсэн байна шүү” гэж хэлэх нь ур чадвар илүү үнэтэй гэдгийг түүнд ойлгуулах болно.
Ээжхэн
Хүүхэд төрүүлсэн эмэгтэйг бурхан шидтэн болгож шагнадаг юм шиг ээ. Миний ээж энгийн л нэг эмэгтэй байсан. Харин 19 жилийн өмнө анх удаа залуу “шидэт дагина” болжээ. Уг нь ээж үе тэнгийнхэнтэйгээ адилхан, тэгээд ч болоогүй хүнд байдаг сайн, муу хосолсон тийм л охин байж.
Мөөгөнцөр
Өнгөний өвчнийн тоонд багтдаг ч уг чанартаа өнгөний биш онцгой нэгэн өвчин байдаг юм. Энэ нь кандидоз буюу мөөгөнцөр өвчин гэж нэрлэдэг. Тиймээс хэрэв кандидоз илэрвэл заавал нөхөр нь буруутай байх албагүй.
Франц турах арга
Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй
Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм.
ХYYГИЙН МИНЬ ДУРЛАХ БYСГYЙД БИЧИХ ЗАХИДАЛ
Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.
ОХИНЫ МИНЬ ДУРЛАХ ЗАЛУУД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна.
Турах аргууд
7 хоног тараг уувал 5 кг турна.
Эхний өдөр: чанасан төмс 100гр, тараг 1.5л
2 дахь өдөр: чанасан тахианы мах 100гр, тараг 1.5л
3 дахь өдөр: чанасан мах 100гр, тараг 1.5л
4 дэх өдөр: чанасан загас 100гр, тараг 1.5л
5 дахь өдөр: жимс ногоо \гадил, усан үзэмнээс бусад\ тараг 1.5л
6 дахь өдөр: зөвхөн тараг
7 дахь одор: цэвэр ус
Эхний өдөр: чанасан төмс 100гр, тараг 1.5л
2 дахь өдөр: чанасан тахианы мах 100гр, тараг 1.5л
3 дахь өдөр: чанасан мах 100гр, тараг 1.5л
4 дэх өдөр: чанасан загас 100гр, тараг 1.5л
5 дахь өдөр: жимс ногоо \гадил, усан үзэмнээс бусад\ тараг 1.5л
6 дахь өдөр: зөвхөн тараг
7 дахь одор: цэвэр ус
Хүчилтөрөгчийн коктейл
Хүчилтөрөгчийн коктейль нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм.
Subscribe to:
Comments (Atom)