Friday, October 26, 2012

Хүүхдийн төрсний гэрчилгээг авах

Хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлнэ. Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын харъяа сум, дүүргийн Засаг даргын тамгиын газрын иргэний бүртгэлийн ажилтан бүртгэнэ.

Хүүхдийн төрсний гэрчилгээг авахад доорх бичиг баримтыг бүрдүүлнэ:* Эцэг эхийн иргэний үнэмлэх
* Хүүхдийн нэр
* Хүүхдийн төрсөн тухай эмнэлгийн магадлагаа буюу эсхүл иргэний эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт. /онгоц, галт тэрэг, гэртээ төрсөн/
* Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ /гэрлэлтээ бүртгүүлээгүй бол гэрлэлтийн гэрчилгээ шаардахгүй/
* Гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд хүүхдээ эцгээр нь овоглож бүртгүүлэхээр бол:
            - Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа
            - Эцэг эхийн иргэний үнэмлэх зэрэг материалаа хавсаргана.
            - Эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл

/Өргөдөлд хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, хүүхдийн эхтэй хэдийнээс эхэлж гэр бүлийн харьцаатай байгаа, хүүхдийн овог нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр зэргийг дэлгэрэнгүй бичиж, үүнийг нь эх зөвшөөрч хамтарч гаргасан өргөдөл байна. Эцэг эхийн хэн нэгний байхгүйд эцэг тогтоолтын бүртгэлийг хийж болохгүй/.

No comments:

Post a Comment