Friday, October 26, 2012

Цитомегаловирусын тухай.

Цитомегаловирусын вирус гэдэг нь герпесын /хомхой/ вирусын гэр бүлд ордог. Хүний биед орсон цагт насаар нь биед нь үлддэг. Дийлэнхи хүмүүст энэ нь илэрдэггүй бөгөөд идэвхигүй нууцлагдмал байдлаар оршдог. Нийт хүн амын Цитомегаловирус нь дархлаа суларсан цагт идэвхиждэг. Жишээ нь жирэмслэхээр, БЗХӨ, ДОХ, ХДВХ туссахаар мөн бие организмын хамгаалах системд нөлөөх удаан эмчилгээ хийлгэсэн үед. Дархлаа сайтай байх үед уг вирус нь аюул багатай. Гэхдээ дархлаа сулрах цагт шууд идэвхижнэ. Энэ вирус дараахь тохиолдолд дамжих бөгөөд зөвхөн байнгын контактын үед халдварлана:

1. Агаар дуслын замаар: найтахад, ханиахад, ярьхад, үнсэхэд.
2. Бэлгийн замаар
3. Цус сэлбэхэд, эрхтэн солиулахад
4. Жирэмсэн үед эхээс уураг руу
5. Хөхний сүүгээр.

Шинж тэмдэг: Эхийн гэдэсэнд байхдаа халдварласан бол төрсний дараа хөл, гар, нүүр бие дээр тууралт гарна. Мөн бага зэргийн цус алдалт өгнө: өтгөнд, нүд, хүйснээс. Мөн тархиндаа халдвар авсан бол хамаг бие нь салгалж, нойрмоглоно. Бусад тохиолдолд халдсан бол ханиад, ангина, хоолой өвдөхтэй их ижил төстэй шинжтэй болно. Амархан ядрах, өндөр хэмээр халуурах, хоолны дуршилгүй болох, нус гоожих, булчирхай томрох. Мөн элэг өвчлөх томрох, уушиг үрэвсөх, цус багадалттай болох, цусны бүтэц өөрчлөгдөх гэх мэт. Ер нь уг вирус нь 17% хүүхдэд илэрдэг. Хэрэв хүнд хэлбэрт орвол хүүхдийн мэдрэлийн системд өөрчлөлт орж, хараа, сонсгол муудна. Хэрэв аль нэг эрхтэн муудаж эхэлсэн бол хүүхэд их ханиалгаж, зэвний өнгөтэй цэр гаргаж, амьсгаадаж эхэлнэ. Мөн өтгөн шингэрэх, бөөрний өрөвсөл болох, шарлалттай их төстэй шинж тэмдэгтэй болно. Эхийн жирэмсэний эрт үед халдварлавал уураг амьгүй болдог ба сүүл үед дамжсан бол амьд гарах магадлалтай байдаг ч уг вирус нь хүүхдийн хөгжил өсөлтөнд ихээхэн нөлөөлдөг. Эрт үед халдсан тохиолдолд эхийг эмчлэх аргагүй бөгөөд энэ нь ургийн хөгжил бие нь бүрэлдээгүйтэй холбоотой. Ер нь энэ вирусын хамгийн аюултай нь хүүхдэд шууд илэрдэггүй бөгөөд идэвхижсэн үед л мэдэгддэг.

ЦМВ-г ононшлох: Вирусыг хэд хэдэн төрлөөр илрүүлж болно. Үүнд цус, шээс, мазок, шүлсний шинжилгээ орно. Жирмсэн эхээс мөн уснаас нь авч болдог. Хэрэв 3 сар хүрээгүй хүүхдэд IgG төрлийн биет илэрвэл төрөлхийн ЦМВ биш бөгөөд эхээсээ өвлөсөн байх биетууд байж болно. Уг биетууд өөрсдөө устдаг хэсэг хугацааны дараа. Хэрэв IgM биетууд илэрсэн бол өвчний хурц хэлбэрт орсон байхыг илтгэнэ.

ЦМВ-ыг эмчлэх: Одоогоор уг вирусыг бүр мөсөн арилгах ямар ч эмчилгээ гараагүй байгаа билээ. Хэрэв хүүхэд төрөхдөө уг вирустэй төрсөн бол заавал хурц хэлбэрт ордоггүй. Ийм тохиолдолд илрэх үед нь шууд эмчилгээ хийхийн тулд байнгын эмчийн хяналт байх ёстой. ЦМВ хурц хэлбэрийн үед вирусын эсрэг эмчилгээ хийгддэг. Эдгээр нь вирусыг идэвхигүй пассив болгодог. Бүүр хүндэрсэн үед эмнэлгээр эмчилгээ хийлгэх ба цитобек судсаар хийж эмчилнэ. Дахиад сануулахад дархлаа сайтай байх үед уг өвчин ямар ч идэвхигүй байдаг. Зарим үед ЦМВ нь хэдэн жилээрээ илрэхгүй бөгөөд хүүхэд цэцэрлэг сургууль дээрээсээ халдвар авдаг. Таны гол үүрэг бол байнгын хяналтанд байж, эмчилгээгээ зөв цаг тухайд хийлгэхэд оршино.

2 comments: