Thursday, November 1, 2012

Пантошка

Пантошка витамин

Найрлага: Бугын цусан эвэр, нохойн хошууны ханд, үхрийн нүд, улаан тэс, аскорбины хүчил, нунтаг какао

Үйлчилгээ: Ургамлын гаралтай олон амин дэмийн найрлагатай тул хүүхдийн ерөнхий өсөлт хөгжилтийг хангаж, биеийн дархлааг сайжруулна.

Хэрэглэх хүрээ: Витамины дутагдал, өвчтэй, сул хөгжилтэй хүүхдэд өгөх хэрэгтэй

- Хүүхдийн оюуны ба биеийн ачаалалтай үед хүч тамир сэлбэх зорилготой

- Халдварт өвчин, хатгалгаа, ханиад томууны эмчилгээнд үр дүнтэй

Анхаарах зүйл: Ходоодны хүчил ихэссэн үед болгоомжилно
Пантошка кальци

Найрлага: Бугын цусан эвэр, нохойн хошуу, үхрийн нүд, улаан тэс, аскорбины хүчил, аминдэм Д, гурван кальцит фосфат, нунтаг какаогоор бүрсэн үрэл

Хэрэглэх хүрээ: Хүүхдийн яс булчингийн өсөлт тэнцвэрийг хангахад чухал хэрэгтэй. Ялангуяа ясыг бэхжүүлэх, зөв өсөхөд тустай.

Пантошка-А

Найрлага: Бугын цусан эвэр, нохойн хошуу, үхрийн нүд, нэрс, тэс, аминдэм А ба С, нунтаг какаогоор бүрсэн үрэл

Хэрэглэх хүрээ: Хүүхдэд зориулсан, нүдний ачаалалтай үед харааг хамгаалах, сайжруулах үүрэгтэй.

Пантошка-иод
Найрлага: Бугын цусан эвэр, нохойн хошууны ханд, үхрийн нүд, улаан тэс, аскорбины хүчил нунтаг какао, йодит кали

Үйлчилгээ: Иод ба бугын цусан эврийг нэг үрэлд тохиромжтой харьцаагаар сонгож оруулснаар бие махбодийн бүх тогтолцоо, төвийн ба захын мэдрэлийн үйл ажиллагаа, бодисын солилцоо аминдэмийн эргэлтийг сайжруулж, хянах боломжийг олгодог.

Хэрэглэх хүрээ: Иод дутагдлаас сэргийлэхэд болон иод дутагдалтай нутагт амьдардаг хүүхдийг хамгаалахад хэрэглэнэ

Анхаарах зүйл: Ходоодны хүчил ихэссэн үрэвсэлд, биед иодын агууламж их бол хэрэглэхгүй

Пантошка-төмөр

Найрлага: Бугын цусан эвэр, нохойн хошуу, үхрийн нүд, улаан тэс, сульфат төмөр, аскорбины хүчил, нунтаг какаогоор бүрсэн үрэл

Үйлчилгээ: Цус багадалтын бүх шинжийг /арьс хуурайших, хумс хэврэгших, үс унах, ой тогтоомж муудах, ажлын чадвар буурах, ядрамтгай, нойрмог, толгой өвддөг, өтгөн хатдаг, заримдаа шээсээ барьдаггүй/ арилгана

Хэрэглэх хүрээ: Төмөр дутагдлын цус багадалтын үед эмчилгээ болно. Хүүхэд амархан сэргэж эрүүлждэг.

Анхаарах зүйл: Ходоодны хүчил ихэссэн үрэвсэл, биед төмөр ихтэй бол болгоомжилно

8 comments:

  1. Anonymous3/1/13 11:13

    пантошка витаминийг хаанаас авах вэ? эмийн сангуудаар байхгүй байхийн. ер нь хэдэн хоног уух ёстой байдгийн бол, 1 курс нь тэдэн ширхэг энэ тэр гэж юм байдгийн болов уу

    ReplyDelete
  2. Anonymous15/2/13 16:28

    5-р сургуулийн хажууд Мон -Арго гээд эмийн санд байдаг юм байна лээ.Төмөр,иод,кальцтай пантошка нь нийлээд 51.000 төгрөг.Эмийн санч нь яаж уухыг нь зөвлөөд өгнө.

    ReplyDelete
  3. Anonymous10/3/13 18:41

    jiremsen eh uuj bolohuu 6 sartai

    ReplyDelete
  4. Anonymous11/3/13 13:36

    heden sartaigaas desh huuhded ogdog ve?

    ReplyDelete
  5. argo 3 vitamin 45.000 322176

    ReplyDelete
  6. jiremsen baihda uuh yostoi gesen.herevee huuhed yamar negen emgegtei torvol 6 sartaigaas huuhdedee uulgana.manai huu odoo 2 dohoo uuj bna.3uulaa 51000 gedeg yum bailee.ene 45 ntr iih ni hulhi baihoo.oor gazar zardgui gesn

    ReplyDelete
  7. Anonymous6/9/13 10:58

    Jiremsen ehchuud uuhad shaardlagatai vitaminuud heregtseetei hemjeegeer bj chadah uu, zaavariig harahad arai baga tuntai haragdaad bsan, uuj bsanhun bnuu

    ReplyDelete
  8. сайн байна уу? Би 4 сартай жирэмсэн. Өрхийн эмч пантошкагийн 3 төрлөөс авч уу гэсэн. Жирэмсэн эх ууж болох болов уу?

    ReplyDelete