Thursday, November 1, 2012

Турах аргууд

7 хоног тараг уувал 5 кг турна.
Эхний өдөр: чанасан төмс 100гр, тараг 1.5л
2 дахь өдөр: чанасан тахианы мах 100гр, тараг 1.5л
3 дахь өдөр: чанасан мах 100гр, тараг 1.5л
4 дэх өдөр: чанасан загас 100гр, тараг 1.5л
5 дахь өдөр: жимс ногоо \гадил, усан үзэмнээс бусад\ тараг 1.5л
6 дахь өдөр: зөвхөн тараг
7 дахь одор: цэвэр ус

Бүх зүйлийг чихэр, давсгүй хэрэглэнэ. Харин ходоодны хүчил ихтэй хүнд тохирохгүй. 3 дахь өдрөөс цай ууж болно. Зарим тохиолдолд 2л тараг ууж болох бөгөөд энэ дэглэмийг сахих үед даардаг тул дулаан хувцаслаарай.

Японы уургаар хооллож турах дэглэм

Хэрэв та энэхүү жороор турвал 14 хоногт 7-8кг жин хасна. Энэ хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгүй. Харин буцалсан усыг хүссэн хэмжээгээр ууж болно.

Анхааруулахад: Энэ хугацаанд зөвхөн жорд дурдсан хоолыг дарааллын дагуу идэх ёстой. Ингэснээр бодисын солилцоо зөв явагдана. Жин нэгэнт хасагдсаны дараа жирийн хоолоо идэж болно. Гэхдээ давс, элсэн чихэр, спиртийг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

I өдөр
- өглөө хар кофе
- өдөр чанасан өндөг 2ш, байцааны салат, томатны жүүс
- орой шарсан загас, байцааны салат

II өдөр
- өглөө хар кофе
- өдөр шарсан загас, байцааны салат
- орой үхрийн чанасан мах, 1 аяга тараг

III өдөр
- өглөө хар кофе
- өдөр түүхий өндөг Зш, чанасан лууван, хатаасан бяслаг
- орой алим Зш

IV өдөр
- өглөө хар кофе
- өдөр шанцай, олив болон лимоны шүүстэй бууцай, ногоон салат
- орой үхрийн чанасан мах, чанасан өндөг 2ш, байцааны салат

V өдөр
- өглөө лимоны шүүсээр амталсан түүхий лууван
- өдөр чанасан загас, томатны жүүс
- орой шарсан загас, байцааны салат

VI өдөр
- өглөө хар кофе
- өдөр тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
- орой чанасан өндөг 2ш, түүхий луувангийн салат

VII өдөр
- өглөө цай
- өдөр үхрийн чанасан мах, жимс
- орой тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат

8 дахь өдрөөс дахин I өдрийн хоолноос эхлэн дараалан иднэ. Энэ завсар 1ш үзэм ч идэж болохгүй. Зөвхөн ус ууна.

Дэглэм барьж дууссаны дараа элсэн чихэр, давс, спирт их хэмжээгээр хэрэглэвэл зовж байж хаясан хэдэн кг- аа маш хурдан буцаан олох магадлалтай.

Энэ дэглэм нь богино хугацаанд жин хасах гэсэн хүмүүст тохиромжтой бөгөөд жорны дэс дараа орцыг яс дагах хэрэгтэй. Маш их уураг агуулсан дэглэм тул унтахын өмнө идэж болохгүй.

Энэ дэглэмийг удаанаар эсвэл олон удаа хэрэглэж болохгүй. Биеэнд эргээд хор болж болзошгүй учир нь уурган дээр үндэслэгдсэн тул организмд нүүрс ус дутагдана. Дэглэмийг 2 жилд 1 удаа барина. Настай болон хэт тарган хүмүүс маш анхааралтай хэрэглэх ёстой.

/ Дизайнер Н.Соёлмаагийн орчуулсан Хүний газар биеэ бодож яваарай номноос/

No comments:

Post a Comment