Monday, November 5, 2012

Хүүхэд таталт өгсөн бол...

Эрхэм ээжүүдээ, өөрт тохиолдсон явдлаас сэрэмжлүүлэг болгож мэдээлье гэж бодлоо. Урьд шөнө ёстой амьдралдаа айж үзээгүйгээрээ айлаа. Миний 4 настай эрүүл чийрэг хүү маань өдөр жаахан ханиалгаад үдээс хойшоос бага зэрэг халуурч эхлээд, 16 цагийн гед Минигрипп 1-ийг өгчөөд шингэн сайн уулгаад харзнаад л байлаа.

Би ер нь яаран антибиотик, хүчтэй эм тариа хэрэглэх дургүй л дээ. Тэгээд ВитС шингэнээр, үрлээр халуун юмтай өгөөд л байлаа. 

Гэтэл орой халуун нь улам ихсээд сүүлдээ 39,7 хүрээд яанаа лаа хийе гэж байтал гэнэт хамаг бие нь татаад амнаас нь хөөс гараад шүдээ хавираад нүдний цагаа нь хялайгаад еэ бурхан минь ёстой нөхөр бид 2 ухаан алдах шахсан. 7 сартай охин маань мэдсийм шиг хөөрхий дув дуугуй бүлтийгээд хараад суугаад байсан. Азаар уйлж сандаргаагүй. Тэр л үед хүн юу хийхээ ёстой мэддэгүй юм байна. Паникдаад нөхөр бид 2 2-уулаа миний хүү гээл орилоод байлаа. Санадрсандаа бие рүү нь архи цацчихсан. Тэгээд хүүхдийн түргэн дуудаад эмнэлэг аваад явчихсан. 

Хүүхэд татах юмуу ухаан алдахаар хамрых нь доор, амных нь дээр хонхорхой дээр чанга дардын байнашд. Ер нь юмыг яаж мэдхэв ээжүүдээ иймэрхүү үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг анхан шатны мэдлэгтэй байх, мөн гэртээ элдэв ойр зуурын эм тариа, спирт байлгаж байх хэрэгтэйн байна шүү!!! Миний хүү одоо аавтайгаа эмнэлэгт байгаа. Халуун нь сайн буухгүй, гэхдээ хөөрхөн сэргэлэн цовоо байна гэсэн. Миний хүү ээжийхээ эрдэнэ нь юм байхгүй юу. Хурдан эдгээсэй хүү минь.

***Момми сентрал группын ээж Н.Шижиртуяа 

No comments:

Post a Comment