Thursday, November 1, 2012

Бага насны охидоо хэрхэн хүчирхэг, өөртөө итгэлтэй болгож өсгөх вэ?

1. Багаас нь эхэл - Аль болох бага наснаас нь эхлэн сайн хийж чадаж байгаа зүйлсийг нь байнга сайшааж сур. “Миний охин хөөрхөн шүү” гэж хэлэх нь түүнд гадаад дүр төрх чухал гэсэн бодол төрүүлдэг бол “Чи энэ зургийг зурах гэж маш их хичээсэн байна шүү” гэж хэлэх нь ур чадвар илүү үнэтэй гэдгийг түүнд ойлгуулах болно.

2. Ягаан өнгөнөөс илүүг сэтгэ – Таны охины хувцас, хэрэглэлийн дийлэнх нь цайвар ягаан, тод ягаан, үзмэн ягаан өнгөтэй байна уу? Хэрэв тийм бол өөрчлөх цаг болжээ. Олон өнгө байдаг гэдгийг түүнд мэдрүүл. Өнгөний тухай ярих нь хэдийгээр жижиг зүйл мэт санагдавч үнэн хэрэг дээрээ “Охид үүнийг өмсдөг, үүнийг хийдэг. Харин хөвгүүд үүнийг өмсдөг, үүнийг хийдэг” гэсэн баригдмал үзэл, хандлагатай болгож байгаа хэрэг юм.

3. Охидын тухай эерэг ном худалдан авч өг – Хүчирхэг охидод “Үнсгэлжин”-гээс илүү баатарлаг үйл хийж буй охины тухай түүх хэрэгтэй.

4. Тоглоомон машин – Охидын тоглоом зөвхөн хүүхэлдэй биш. Түүний тоглоомын хайрцаганд заавал машин, багаж хэрэгсэл, мөн түүнчлэн Batman, Spiderman хүртэл байх хэрэгтэй гэдгийг санаарай!

5. Барби-г үгүйсгэ – Маш олон эцэг эхчүүдэд охиноо Барби хүүхэлдэйгүйгээр төсөөлөх нь бэрх байх. Гэсэн хэдий ч охиндоо Барби бол бодит бус биеийн харьцаатай, хийсвэр дүр төрхтэй гэдгийг ойлгуулж хэлээрэй. 3-хан настай хүүхдэд үүнийг тайлбарлах нь тэнэг хэрэг мэт санагдавч үндэс суурийг нь тавих нь хэзээ ч эртдэхгүй.

6. Хүчирхэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр хүрээлүүл – Аав нь охинтойгоо аль болох хамт байж эвдэрсэн зүйлсээ засах, хананд зураг тогтоох гэх мэт ажлуудыг хамтдаа хий. Охиноо хангалттай том боллоо гэж бодвол түүнийг ажилдаа дагуулж яваарай!

7. Спортын тэмцээн, машины шоунд хамтдаа – Хүмүүс янз бүрийн зүйл сонирхдог гэдгийг түүнд ойлгуулаарай.

8. Эмээ, өвөөд нь анхааруул – Түүнийг тойрон хүрээлдэг хүмүүс, хайртай эмээ, өвөө нь охиныг чинь эрхлүүлэх үед охиныхоо өмнө тэдэнд хандаж “Миний охин гутлаа үдэж сурсан” гэх зэргээр түүнийг сайшаагаарай!9. Аливаад суралцахад нь урамшуул – “За яахав, ихэнх охид математикт сайн байдаггүй юм” гэж хэлэхийн оронд “Чи үүнийг хийж/сурч чадна” гэж охиноо зоригжуулаарай!

No comments:

Post a Comment