Monday, November 5, 2012

Хүүхдийн түнхний асуудлаар...

Сайн байцгаана уу ээжүүдээ. Тунхний талаар манай охинд тохиолдсон явдлаас хуваалцы гэж бодлоо. (зарим ээжүүдэд хэрэг болж магад) 4-5 сарын өмнө манай охиныг Ортопэд эмнэлгийн Баянхүү эмч рэнтгэн зургаар түнхний дутуу хөгжилтэй гэж оношлоод дөрөөвч болон тэвх модыг дор хаяж хагас жил зүүх шаардлагатай гээд зөвлөснийх нь дагуу бид 2 сар хиртэй зуулгэсэн.

Хүүхдэд ч их зовиуртай, тээртэй бидэнд ч их хэцүү байсан учраас өөр эмчээс буюу гэмтлийн эмнэлэгийн Дагва эмчид үзүүлсэн. Дагва эмч бага зэргийн юм байна, гэхдээ дөрөөвч зүүх хэмжээнийх биш гэв, тэгэхээр нь дөрөөвч энэ тэрийг нь зуулгэхээ болиод байж байтал ТВ-ээр түнхний эмч Бүдээ эмчийн ярилцлагыг үзээд үнэхээр түнх асуудал байвал яанаа гэж бодоод санаа зовоод өөр бусад эмч нарыг сураглатал Эх нялхаст Свисс улстай хамтарсан түнхний талаарх төслийн талаар дуулаад өчигдөр очиж үзүүллээ. Гэтэл манай охин цоо эрүүл байсан байна. Хамгийн гол нь яагаад цоо эрүүл гэж оношилж байгаагаа Баялаг эмч маш сайхан тайлбарлаж өгсөн. 

Баялаг эмчийн тайлбарласан зүйлсээс заримыг нь дурдвал : өндөр хөгжилтэй орнуудад түнхийг оношлохдоо эхогоор л оношилдог. Рэнтгэн зургаар оношлохоо болиод 30 жил гаруй болж байгаа. Рэнтгэнээр оношлохоо болисон шалтгаан нь нэгдүгээрт хүүхдэд маш их хортой, (энэ хооронд би хүүхдээ 3 удаа рэнтгэнээр хордуулсан :( ) бага насны хүүхдийн яс нь ясжаагүй мөгөөрс байдаг тул рэнтгэнээр мөгөөрс нь харагддаггүй учраас буруу оношлогддог. Манайд алдартай сайн гэгдээд байгаа эмч нар бүгд орост мэргэжил эзэмшсэн орос школтой бас оросын школоор заадаг рэнтгэнээр оношлох арга нь маш их хоцрогдсон арга гэнэ. Энэ төслийн гол зорилго нь эхогоор 0-5 хүртэлх сартай хүүхдийн түнхийг нь оношилж эдгээхэд чиглэгдэж байгаа ба амжилттай хэрэгжвэл 21 аймаг, бүх төрөх эмнэлгүүдэд эхо аппарат, мэргэжлийн эмч нартай болох гэнэ. 5 сартайгаас хойш оношлогдоно гэдэг нь эмчлэгдэхэд хэцүүд тооцогддог гэж байна шүү ээжүүдээ.... Түнхтэй холбоотой асуудал гарвал Эх нялхасийн эход цаг авч харуулах хэрэгтэй. Эхогоор авсан эхоны бүх л зургаа тусгай сайт-д байршуулж Свисс улсын мэргэжлийн эмч нарт үзүүлдэг юм байна. Удахгүй нэг монгол эмчийг түнхний мэс заслийн чиглэлээр Свисст сургах гэж байгаа гэнэ. Би хэдэн сар санаа зовж байсан асуудлаасаа өчигдөр л нэг юм салж амарлааа. Баялаг эмчдээ их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

***Момми сентрал группын ээж Болор

14 comments:

  1. Sain bna uu. Bayalag emchid yaj uzuuleh ve. Utas ni bna uu. Zovlogoo ogch tuslaach

    ReplyDelete
  2. Anonymous31/5/13 11:22

    ter bydee emch yag tegdeg bhgyi yu ter emchiig yagaad odoo hyrtel bailgaad bdag bnaa manaai hyyg yag tegj hudal onoshlood dureevch zyy gesiin harin bi neteer baahan yum unshaad tegsen ter bydee emchiin helsenti manai hyyhdiin shinj temdeg ogts taarahgyi bsan yu, tiimees bejin yavj yzyylsen tend manai hyyhdiig tsoo eryylgesen sh dee

    ReplyDelete
  3. Anonymous11/6/13 01:27

    хүүхдийн түнхийг эх нялхас дээр очоод 5000 аар харуулчихоо.цогзолмаа эмч бас их сайн шүү. хүүхдийн зөвлөх поликлиник гэдэг хаалгаар ороод 2-р цонхноос номер аваад .......

    ReplyDelete
  4. ээжүүдээ сайн уу! манай хүүг сарын өмнө дагва эмч дутуу хөгжилтэй байна гэсэн эх нялхасын эход харуулахад зүгээр байна гэсэн. би эрдэнэтийнх л дээ олон дахин яваад байж чадахгүй, дээр нь яг алинд нь итгэхээ сайн мэдэхгүй эргэлзэж байгаад пантошка, баавгайн тосыг нь авчихсан одоо хэрэглэж байгаа. энэ эхо ньүнэхээр баталгаатай юм болов уу!

    ReplyDelete
    Replies
    1. sain u. Yum asuuya. Pantoshka-ga uusan u. Her udaan. Teged uurchlult orson u. Dagva emch bas minii ohiniig uu gsen yuma

      Delete
  5. manai ohin bas tunhnii humug dutuu hugjiltei geed onshlogdson eh nyalhasd onshlogdood budee emchruu yavuulsan. 14 honog tatlag hiilgeed 2 sar gifstei bj bgaad devh mod duruuvch 2 sariin tursh zuugeed margaash hugtsa bolj bgaa budee emchid ochij uzuulne.deerh zuiliig unshaad dotor sonin bolloo.

    ReplyDelete
  6. San bn uu manai ohni bas1 udaa rentgend haruulaad dutuu hugjiltei gej bsan gehdee ternees hoish uzuuleegui Gemtliin Dagva emch duruuvch shaardlagagui gesen 2 nastai bolson huuhdiig EHO-d haruulj boldog yum bolov uu

    ReplyDelete
  7. Anonymous16/6/14 13:26

    миний хүү 4 нас гарантай би хүүгээ 2 настайд нь 2талдаа түнхний мултралттайг мэдсэн. гэмтлийн эмч нар хагалгаанаас өөр аргагүй хагалгаа хийлгэ гэхдээ манайх баталгаа өгөхгүй гэсэн олигтойхон тайлбарлаж өгдөггүй нь их хэцүү. тэрнээсхойш ардын болон анагаахын олон л газраар явлаа.эцэст нь хагалгаанаас өөр арга бахйгүтэй эвлэрсэн солонгос герман энэтхэг улсруу хүүгиунхээ оношийг явуулж эмчилгээ хүссэн энэтхэг улс хагалгаагаар эдгэр боломжтой гэсэн тул өнгөрсөн хавар явж шинжилгээ хийлгээд ирсэн. одоо 7-р сард эмчилгээндээ явах гэж байгаа надтай ижил зовлонтой хүмүүс байвал холбоо бариарай. Мөн энэтхэгт болон өөр улс оронд эмчилгээ хийлгэж ирсэн хүмүүс байвал холбоо барьж зөвлөгөө өгч туслаач.Ээжүүд бид чинь үр хүүхдийнхээ төлөө гал ус байтугай бүхийл зүйлийг туулахад бэлэн байдаг хүмүүс шүү.

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  8. Anonymous16/6/14 13:27

    миний хүү 4 нас гарантай би хүүгээ 2 настайд нь 2талдаа түнхний мултралттайг мэдсэн. гэмтлийн эмч нар хагалгаанаас өөр аргагүй хагалгаа хийлгэ гэхдээ манайх баталгаа өгөхгүй гэсэн олигтойхон тайлбарлаж өгдөггүй нь их хэцүү. тэрнээсхойш ардын болон анагаахын олон л газраар явлаа.эцэст нь хагалгаанаас өөр арга бахйгүтэй эвлэрсэн солонгос герман энэтхэг улсруу хүүгиунхээ оношийг явуулж эмчилгээ хүссэн энэтхэг улс хагалгаагаар эдгэр боломжтой гэсэн тул өнгөрсөн хавар явж шинжилгээ хийлгээд ирсэн. одоо 7-р сард эмчилгээндээ явах гэж байгаа надтай ижил зовлонтой хүмүүс байвал холбоо бариарай. Мөн энэтхэгт болон өөр улс оронд эмчилгээ хийлгэж ирсэн хүмүүс байвал холбоо барьж зөвлөгөө өгч туслаач.Ээжүүд бид чинь үр хүүхдийнхээ төлөө гал ус байтугай бүхийл зүйлийг туулахад бэлэн байдаг хүмүүс шүү.утас 93062524

    ReplyDelete
  9. enetheg ulsiin terguulegch emnelegd tunhnii asuudlar unegui zullchilan.suulin yed ene owchnoor olon humuus emch ,emneleg bolon gadadin emnelegd handaj bga zarim n emnelegee olohguich bga bh iim bolhoor ter humuusde medeelel hurgeheer uuniig bichij bn ,
    enetheg ulsiin emneleg n uniin huwid busad ulsiin emnneleges 5-10 dahin himad ondor bolomjiig amladag mon emnelegiin tonog tohooromj n orchin ueiin shaardlag hangsan bdag. say mongoloos hoyur holnii tunhnii asuudlar huuhed ired hagalgaand orson ta bugd ene medeelele busdda taraagarai, enehuu. emnelegd unegui zuulchilna
    harilsah uas 98608124

    ReplyDelete
  10. Anonymous15/1/15 09:44

    За тэр Бүдээ гэдэг эмчид битгий үзүүлээрэй. Олон ч хүүхдийг хөлгүй болгосон шүү. Манай хамаатны хүүхдийг зүгээр байхад нь дөрөөвчөөр татаж чангаасаар байгаад доголон болгосон шүү.

    ReplyDelete
  11. Anonymous4/4/15 23:34

    Өмнө нь энэтхэг явах гэж байгаа тухайгаа бичиж байсан ээж байна. Бид хүүгээ энэтхэгт эмчлүүлээд ирлээ. Ирсэнээс маань хойш олон олон ээжүүд холбогдож багйаа болохоор та бүхэндээ тус болох үүднээс мэдээлэл өгье гэж бодлоо. Бид Энэтхэгийн FORTIS эмнэлэгт хүүгээ эмчлүүлсэн.энэ эмнэлэг нь маш олон салбартай бөгөөд бидний эмчлүүлсэн салбар нь хүүхдийн эмгэг заслаар төрөлжсөн эмнэлэг байсан. эмч нар нь АНУ д мэргэжил эзэмшдэг юм билээ хамгийн гол нь эмчилгээ хийхээсээ өмнө хагалгаандаа хэдэн хувийн баталгаа өгөхөө урьдчилан хэлдэг юм билээ. Эмч нар нь маш чадварлаг мөн үйлчилгээ сайтай.Ёстой л ажил үүргээ ухамсарласан хүмүүс байсан.Үүнээс гадна бусад улс оронтой харьцуулбал эмчилгээний төлбөр боломжийн байсан. Бид 3 сар болоод ирсэн. Амжиргааны өртөг нь монголтой л адил байсан.Мөн монгол оюутнуудаараа орчуулга хийлгэж байсан. Манайхан энэтхэг уруу эмчилгээнд маш их очдог болсон юм билээ .Биднийг байх үед МАХ гэдэг эмнэлэгт зүрхний хагалгаанд 3н хүүхэд 1 том хүн очоод маш сайн эмчлэгдээд ирсэн.

    ReplyDelete
    Replies
    1. Anonymous4/5/15 12:54

      сайн байна уу та хүүхдээ 2 настай байхад нь анх түнхний мултралтай гэдгийг мэдсэн үү?
      яаж мэдсэн бэ? рентген зураг авхуулсан уу? эсвэл эхо-д харуулсан уу?
      ер нь 3 настай хүүхдийн түнхийг эхо-д харуулж болдог юм болвуу?

      Delete